poniedziałek, 5 maja 2014

Аялгуут солир үзэсгэлэн

МУСТА, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.ДАРАМБАЗАР, МУСТА, Польш улсын Gloria Artis мөнгөн шагналт Б.ЛХАГВАЖАВ нарын хамтарсан Ф.Шопений хөгжмийг уран зурагт буулгасан АЯЛГУУТ СОЛИР үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.05.05-11-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгаж байна.
Аливаа юмс үзэгдлийг хүний таван мэдрэхүй өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч, тархинд дамжуулан, буцааж бодол санаа, үйл ажиллагаа болгодог.
Уран зураг бол зөвхөн бодит юмс үзэгдпийг нэг цаг хугацааны агшинг хоёр хэмжээст орон зайд буулгадаг бол, хөгжим нь эхпэл, өрнөл, төгсгөл гэсэн цаг хугацааны хувьд үргэлжилсэн явцаар илэрдэг эгшиг хэмнэл юм.
Зураач О.Дарамбазар, Б.Лхагважав нар нь дэлхийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерих Шопений хөгжмийн бүтээлүүдийг зурагт буулгах алхам хийсэн нь монголдоо төдийгүй дэлхийд ховор уран бүтээлийн үзэсгэлэн болж байна.
Уран бүтээлчид Польш улсад боловсрол эзэмшсэн нь Ф.Шопений төрсөн нутаг, соёл, уламжлал, түүхийг мэдэж мэдрэх, ухаарах таатай нөхцөл бүрджээ. Хүн төрлөхтөний сод бүтээл, оюун ухааны гайхамшгийн эгшиг болсон Шопений сэтгэлгээний бүтээлүүдийг дээрх хоёр зураачид өнгө гэрлийн илэрлээр уран зурагт буулгасан нь содон бөгөөд сонирхолтой бүтээл болсон ба МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Ц.Хуланд санал тавьснаар зурсан зургийн өнгө гэрлийг үгээр илэрхийлж, яруу найрагт буулгасан нь сэтгэлгээний эрэл хайгуулын сонирхолтой туршилт болжээ.
Энэхүү үзэсгэлэнд сонгодог хөгжим, уран зураг, яруу найргийг нэг агшин, нэг орон зайд огтолцуулсан 36 бүтээл дэлгэгдэх ба 8 бүтээлд зориулж яруу найрагч Ц.Хулан шүлэг бичсэн болно.
Үзэсгэлэнгийн үеэр 6 зураг нь МРЗ тоглуулагчтай байх ба, үзэгчид Ф.Шопений бүтээлүүдээс тухайн зургийн хөгжмийг сонсох боломжтой бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагдах өдрүүдэд 18:00-19:00 цагийн хооронд Хөгжим Бүжгийн Коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурчдын 2-р уралдааны шагналтнууд тоглолт хийж, Фридерих Шопений болон дэлхийн бусад сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонсгох бөгөөд зөвлөхөөр МУАЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байна.
Уг үзэсгэлэн 2014 оны 05-р сарын 05-11-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг