niedziela, 8 czerwca 2014

Монгол наадам-2014

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбоо, Монгол оюутнуудын холбоотой хамтран Монгол наадам-2014 арга хэмжээг 2014 оны зургадугаар сарын 07-ны өдөр Варшав хотын Повшин соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ.
Наадмын үеэр үндэсний бөх барилдаж, шагай харваж, бага насны хүүхдүүдийн дунд уралдаан зохион байгуулсан байна. Наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас залуу бөх Б.Тэмүүлэн түрүүлж, Б.Очирдогсом үзүүрлэв.
Наадмын үеэр монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээжээс амтлуулж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, зан заншлынхаа талаар сурталчлан таниулсан нь польш хүмүүсийн  сонирхлыг татсан байна.
Монгол орноо Польшийн ард түмэнд танилцуулах, соёл, урлагаа сурталчлах үүднээс ардын урлагийн Дүнжингарав хамтлаг, мөн Польш Улсад суралцаж байгаа авьяаслаг оюутан залуус үндэснийхээ дуу хуур, бүжгийн дээжээс толилууллаа.
Мөн Варшавын их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд монгол дуу дуулж сонирхуулжээ.  Наадмыг Варшав хотын 300 гаруй оршин суугч сонирхож, Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцсаны зэрэгцээ ардын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг талархан хүлээж авсан байна.

2 komentarze:

Unknown pisze...

Арай олон зураг тавьж болоогүй юм уу?

Unknown pisze...

Илүү олон зураг нийтлээрэй

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг