wtorek, 17 listopada 2015

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд Польш Улс хамтарна

НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабенда “Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд хамтарч эдийн засагт үр ашигтай, эко цахилгаан тээвэр нэвтрүүлж, нийслэлд зоопарк байгуулах тал дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн парк шинэчлэл хийж, цахим систем нэвтрүүлсэн. Цахилгаан автобус манай улсын цаг агаар, нөхцөл байдалд тохирсон эсэхийг сайтар судалж, боломжтой гэж үзвэл хамтран ажиллахад бэлэн байна. Мөн 1980-аад оны үед Улаанбаатар хотод зоопарк байгуулах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтсэн. Таны хэлсэнчлэн Польшийн амьтны хүрээлэнгийн мэргэжлийн баг нийслэлийн аль байршилд зоопарк байгуулах боломжтойг судлах нь маш чухал. Нийслэлээс ч мөн адил амьтны хүрээлэн байгуулах бололцоог судалж тодорхой төсөл боловсруулах хэрэгтэй. Хэрвээ нийслэлд амьтны хүрээлэн байгуулах боломжтой гэж үзвэл энэ тал дээр хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг