piątek, 28 kwietnia 2017

Krzysztof Zanussi

Польшийн кино, театр, телевизийн нэрт найруулагч Кжиштоф Зануссигийн кино өдрүүд Улаанбаатар хотноо ирэх 5-р сард зохиогдох гэж байна.

11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг, дуурийг найруулсан тэрээр Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотуудын кино наадмуудын шагналыг хүртэж байжээ. Зануссийн бүтээлүүд нь польшийн болон дэлхийн кино урлагийн ямар нэг хэв маягийг дагасан байдаггүй ба тэрээр өөрийн уран бүтээлийг туурвихдаа яман нэг загвар хөөдөггүй, бусдын сонирхолд нийцүүлж хийдэггүйгээрээ онцлог юм.

Кжиштоф Зануссигийн кино өдрүүд арга хэмжээг БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Польшийн соёлын төв, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү 4 өдрийн арга хэмжээ i Cinema кино театрт болно.
Кжиштоф Занусси \ Krzysztof Zanussi\
1939 онд Варшав хотод мэндэлсэн.
Кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер.
Төгссөн сургууль
1959 он – Ягеллоны Их Сургуулийн Физикийн Тэнхим
1967 – Лодзь хотын Киноны Дээд Суургууль
1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирал
Багшилж байсан сургуулиуд
Лодзь хотын Киноны Дээд сургууль, Их Британы National Film School, Америкийн Columbian University, Yale University, University of California Berkeley, Cambridge, Rice University (Houston), Индианагийн Uniwersytet Notre Dame, Москвагийн Кино урлагийн сургууль.
10 гаруй орнуудын 12 орчим сургуулийн хүндэт Профессор цол хүртсэн.
Жүжиг болон дуурь найруулсан театрууд
Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотуудад.
Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотуудын кино наадмуудын шагналт.
Түүний бичсэн ном 10 гаруй орнуудад хэвлэгдэж байсан.
1969 онд Болорын бүтэц уран сайхны кино хийж уран бүтээлээ эхэлсэн. Өдгөө нийтдээ
11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг дуурь найруулаад байна.
Итали, Украин, Орос, Франц зэрэг орнуудын хүндэт медаль шагналуудын эзэн.
Европын Кино Академийн Удирдах Зөвлөлийн Гишүүн.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг