wtorek, 23 kwietnia 2019

Эмгэнэл

ДЭСЭЭЖАЛБУУ ОВОГТОЙ УРТНАСАН /1959-2019/
Дэсээжалбуугийн Уртнасан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчаар ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаад өвчний улмаас таалал төгсч, Монголын спортын салбарт хүнд гарз тохиолоо.
Боржгон овогт Дэсээжалбуугийн Уртнасан нь 1959 онд Дэсээжалбуугийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн.
1967-1977 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1977-1981 онд Польш улсын Варшав хотын Биеийн тамирын дээд сургуульд суралцаж, 1982-1984 онд ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг Сагсан бөмбөгийн багш-дасгалжуулагч мэргэжил эзэмшиж Монгол улсын 2 дахь мэргэжлийн дасгалжуулагчаар төгссөн.
1984 онд сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртсэн. Дэд профессор, магистр цолтой. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 4 удаагийн аварга, сагсан бөмбөгийн “Харцага” клуб, “Мини” сагсан бөмбөгийг үүсгэн байгуулагч Үндэсний лигийн шилдэг дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч цолтой.
Тэрбээр спортын гараагаа 1975 оноос, ажлын гараагаа 1984 онд тухайн үеийн Найрамдлын район буюу дүүргийн “Барилгачин нийгэмлэгт дасгалжуулагчаар эхэлсэн.

1985-1987 онд “Онц хилчин” цолтойгоор Хязгаарын цэргийн дугаар ангид цэргийн алба,1987-1990 онд “Хоршоолол” нийгэмлэгт дасгалжуулагч, 1990-1997 онд Нийслэлийн 45, 5 дугаар дунд сургуульд биеийн тамирын багш, 1997-2002 онд хувийн бизнес, 2002-2004 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн сагсан бөмбөгийн заах арга зүйн багш, 2004-2006 онд Биеийн тамир, спортын Улсын хороонд мэргэжилтэн, 2006-2013 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш, 2013-2015 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Биеийн тамир, спортын хөгжлийн төвд мэргэжилтэн, 2016-2019 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтэст Спортын тэмцээн, наадам стандартын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнээр тус тус ажиллаж байлаа.

1986-1991 онуудад түүний удирдлага дор бэлтгэл хийж байсан Ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүдийн баг Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, Монголын Бүх ард түмний спартикиадын мөнгө, 1989 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль тус тус хүртэж сагсан бөмбөгийн спортын ирээдүй болон Монголын тамирчдын амжилтыг олон улсын төвшинд хүргэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.
Түүний бэлтгэсэн олон арван тамирчин спортын ур чадвартай олон улсын хэмжээний анхны мастерууд болон төлөвшиж, төрүүлэн гаргасан шавь нарыгаа мэргэжлийн тамирчид болгодог шилдэг менежер байлаа.
Д.Уртнасан өөрийн сурч эзэмшсэн боловсрол, ухамсарт амьдралаа Монголын спортын салбар, тэр дундаа сагсан бөмбөгийн спортын хөгжилд зориулж сагсан бөмбөгийн залгамж халааг бэлтгэх, багийн спортын ёс зүй заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олон шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн, спортын салбарын хүндтэй багш нь байлаа.
Тэрбээр Монгол Улсын сагсан бөмбөгийн багийн тамирчин, дасгалжуулагч Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 4 удаагийн аварга, сагсан бөмбөгийн “Харцага” клуб, “Мини сагсан бөмбөгийг үүсгэн байгуулагч, гурвын эсрэг гурав тэмцээнийг анхлан зохион байгуулагч залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, 2003, 2006, 2007, 2010 оны Үндэсний лигийн 4 удаагийн аварга багийг бэлтгэсэн шилдэг дасгалжуулагч байлаа.
Дэд профессор Д.Уртнасан нь сагсан бөмбөг анхлан суралцагчдад зориулан “Сагсан бөмбөгийн цагаан толгой” ном тэргүүтэй сагсан бөмбөгийн заах арга зүйн 4 сурах бичиг, 10 гаруйн зөвлөмж, эрдэм шинжилгээний илтгэл 10 гаруйг, магистрын 6 ажлыг биечлэн удирдаж, өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд жинтэй хувь нэмэр оруулсан ахлах багш нарын нэг байлаа.
Д.Уртнасан нь биеийн тамир, спортын болон сурган хүмүүжүүлэх, ажлын онол, арга зүй, практик амьдралын өргөн мэдлэг, туршлагатай багаар ажиллах, бичиж боловсруулах, судалгааны чадварыг эзэмшсэн бичгийн болон гадаад хэл, ярианы боловсролтой төрийн алба, олон нийтийн байгууллагын ажлын арвин туршлагатай бусдыг удирдан зохион байгуулагч, манлайлагч, бүтээлч сэтгэлгээтэй, багш, дасгалжуулагч, тамирчдын дунд нэр хүндтэй, шинийг санаачлагч, туйлын хөдөлмөрч, нөхөрсөг, тусч зан чанартай, туршлагатай мэргэжилтэн байлаа.
Тэрээр дараах судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж бүтээжээ.
Сурах бичиг:
1. Д.Уртнасан “Спорт тоглоом” УБ хот 2005 он
2. Д.Уртнасан “Мини сагсан бөмбөгийн бэлтгэлийн 27 хичээл хөтөлбөр
УБ хот 2008 он
3. Д.Уртнасан “Сагсан бөмбөгийн цагаан толгой” УБ хот 2010 он
4. Д.Уртнасан “Багшийн ширээний ном” Сагсан бөмбөгийн бүлэг УБ 2010 он.

Зөвлөмжүүд:
1. Д.Уртнасан "Бөмбөг шидэх техник", "Биеийн тамир, спортын арга зүй" сэтгүүл 2007-3 дугаарт. УБ 2007 он.
2. Д.Уртнасан "Өсвөрийн сагсан бөмбөгчдийн төгс шидэлтийн гурвалжин" сэдэвт заах арга зүйг ЕБС-ийн багш нарын дунд онол, дадлагын семинар зохион байгуулсан. УБ 2007 он.
3. Д.Уртнасан "Цагариганд бөмбөг шидэх арга зүй" УБ 2008 он.
4. Д.Уртнасан "Үсрэгч ул" (Jump) "Биеийн тамир, спортын онол, арга зүй" сэтгүүл 2009-4 дугаарт. УБ 2009

Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” “Онц хилчин” цол тэмдгээр тус тус шагнажээ.
Талийгаачийн Биеийн тамир, спортын салбарын төлөө гэсэн халуун сэтгэл, хамт олонч, ажилсаг, хүнлэг, их спортод зүтгэсэн уйгагүй хөдөлмөрч зүтгэл, тусч, нөхөрсөг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг