niedziela, 20 stycznia 2013

Ц.Элбэгдорж Польшид айлчилна. Яагаад?


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Польш улсад энэ сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
Түүний энэ удаагийн томилолтоос үүдээд “Яагаад Польш гэж? Польшид айлчлах нь ямар ач холбогдолтой юм бэ?” гэдэг асуулт олон хүний сонирхол, анхаарлыг татаж байгаа байх.
Манайхтай нэгэн адил социалист блокод багтаж байсан ч өдгөө Европын холбооны гишүүн, тэр дундаа Европын гол үйлдвэрлэгч, экспортлогч орон болж, бүс нутагтаа хямраагүй эдийн засагтай цөөн орны тоонд багтаж байгаа Польш улсын хөгжлийн нууц нь юунд байна вэ? Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн технологиороо Европдоо тэргүүлэгч Польш энэ салбарт Монголын шинэ хамтрагч, хөрөнгө оруулагч болох ирээдүй бий уу?!

Хэдийнээс монголчуудад элгэмсүү хандаж ирсэн ч Польш улс Монголыг өнөөдөр өөр төвшинд сонирхож байна. Азидаа ардчиллын үлгэр жишээ болж яваа Монгол Улс цаашид Азидаа эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө онцгойрох болно. Чухам ийм өнцгөөс Монголыг ажиглаж, хоёр талын хамтын ажиллагаа, харилцаагаа өргөжүүлэх, өөрсдийн ашиг сонирхлоо хөрөнгө оруулалтаар дамжуулан баталгаажуулах эрмэлзэл тэнд ид оргилж байгаа аж.
Польш зүүн Европт ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн бол Монгол төв Азид ардчиллыг эхлүүлсэн. Монголын ардчилсан хувьсгалыг амжилтад хүрэхэд Польшийн “Эв санааны нэгдэл хөдөлгөөн” тусалж байсан. Монгол судлалыг ч польшууд анх үүсгэсэн гэж тэд өөрсдөө үздэг юм байна. Бат хааны байлдан дагуулагчдын үлдээсэн ул мөр, монгол судлалын өв сан, палеонтологийн олдвор... гээд тэртээх 13 дугаар зуунаас өнөөдрийг хүртэлх хоёр орны харилцааны талаарх мэдээлэл агуулсан олон зүйл тэнд байдаг. Дэлхийн тавцанд Монгол шинэ байр суурьтайгаар дахин гарч ирж байгаагаас үүдээд монгол судлаачдын эрэлт, шаардлага нэмэгдэх хандлагатай болж, Варшавын их сургуулийн Монгол судлалын тэнхим улам үнэд орно гэж польшууд үзэж байна. Гадаад дахь монгол судлалын төвүүдтэй хамтран ажиллах, дэмжих бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс баримталж ирсэн. Энэ удаад Варшавын их сургуулийн монгол судлалын тэнхимд лингафоны танхим бэлэглэж байгаа аж.
Ардчилсан хувьсгалыг амжилттай хийсэн, их гүрнүүдийн дунд оршдог ч тусгаар тогтнол, түүх, хэл соёлоо хадгалж ирсэн гээд Польш, Монгол хоёр орны хувьд адил төстэй зүйлүүд цөөнгүй бий. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутагтаа анхаарал татаж байгаа энэ хоёр орны хувьд цаашдын хамтын ажиллагаанд шинэ бодлого, чиглэл үгүйлэгдэж буй... Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНПУ-д хийж буй төрийн айлчлалаас бид юу хүлээж болох вэ? Яагаад Польш гэж?

Ц.Элбэгдорж Польшид айлчилна. Яагаад?

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг