poniedziałek, 21 października 2013

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Б.Коморовскийн Монгол Улсад хийх ажлын айлчлал эхэллээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Бронислав Коморовски, гэргий Анна Коморовска нарын Монгол Улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ. Хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дара П.Цагаан Чингисийн талбайд угтаж авсан бөгөөд зочид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч уулзав. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд “Эрхэм Ерөнхийлөгч таныг манай улсад айлчилж буйд талархаж тавтай морилохыг хүсье. Монгол Улсын хувьд Польш улс хийгээд, Польшийн ард түмэн ямагт дотно орон бөгөөд ардчилал, шинэчлэлийн жилүүдэд бидэнтэй ойр байж, тусалж дэмжиж ирсэнд талархаж явдаг. Ардчиллыг бэхжүүлэх үйлсэд ч хоёр орон хамтран ажиллаж байгаа нь үр өгөөжөө өгч байгаад баяртай байдаг” хэмээв.
Дараа нь БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски хэлэхдээ “Танай оронд зочилж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжиж байгаад ч сэтгэл хангалуун байна. Энэ оны эхээр Таныг Польш Улсад айлчилсныг би тодхон санаж байна. Мөн манай хоёр орон ардчиллын замаар замнаж өөрийн орнууд төдийгүй бусад орнуудад ч ардчиллыг улам бүр бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг” хэмээв.
Ийнхүү хоёр орны төрийн тэрүүн харилцан мэндчилсний дараа албан ёсны хэлэлцээ хийсэн юм.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг