wtorek, 21 maja 2013

66 МЯНГА ОРЧИМ ЕВРОГИЙН ӨРТӨГТЭЙ 4 ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 4 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд боллоо.
Нийт 66 мянга орчим еврогийн өртөгтэй энэхүү төслүүдийн гэрэээнд гарын үсэг зурах арга хэмжээнд  Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн хатагтай С.Оюун, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай Ядвига Ротницка болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тадэуш Хомицки нар оролцлоо. 
Энэ үеэр, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сантай Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэр дундаа хромосомын өөрчлөлттэй хүүхэдтэй гэр бүлд мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, “Зориг” сантай Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээлтийн төвийг контенерийн байгууламж ашиглан барих, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратаар хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжих  зэрэг төслүүдийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм.
БНПУ-ын ГХЯ-ны Хөгжлийн тусламжийн санхүүжүүлэлтээр “Жижиг хэмжээний буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжих эдгээр төслүүд нь бүхэлдээ монгол хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчинг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг