poniedziałek, 20 maja 2013

Польш улсын Сенатын маршал ноён Богдан Борусевичийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Польш улсын Сенатын маршал ноён Богдан Борусевичийг хүлээн авч уулзлаа. Ноён Богдан Борусевич ардчилсан хувьсгалын эхэн үед олон талын дэмжлэг туслалцаа үзүүлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд, түүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Өнгөрсөн цөөхөн жилийн хугацаанд Монгол Улс ардчиллын болон хөгжлийн түүхээрээ Азид жишиг болохуйц амжилт гаргасныг ноён Богдан Борусевич тодотгож, гэхдээ эрчимтэй хөгжиж буй улсын хувьд бус ардчилсан орны хувьд Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэхэд таатай байна гэв. Польш улсын Засгийн газар геологийн салбар дахь уламжлалт хоёр орны хамтын ажиллагааг сэргээхээс гадна аюулгүй байдал, боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг эрхэмсэг ноён Сенатын маршал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны эхэнд Польш улсад айлчлах үеэр харилцан тохиролцсон зээлийг барилга, хот байгуулалтын чиглэлд ашиглаж хамтран ажиллах сонирхолтой байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Түүнчлэн, хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулах болон Улаанбаатарт Польшийн ЭСЯ нээхийг санал болголоо.
Дээрх саналуудыг дэмжиж байгаагаа тэмдэглээд, хамтын ажиллагаанд санаачилга гарган ажиллахаа ноён Богдан Борусевич илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг