czwartek, 14 listopada 2013

Польшийн кино өдөрлөг үргэлжилж байна.

Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцсон юм.

Тус өдөрлөгийн хүрээнд 2011-2012 оны хооронд бүтээгдсэн нийт зургаан бүтээлийг онцлон үзүүлж байна. Эдгээр бүтээлүүд нь Польш улсад  төдийгүй Европын олон оронд шуугиан тарьсан түүхэн болон эмгэнэлт сэдэвтэй шилдэг бүтээлүүд юм. Тухайлбал, 2011 онд нээлтээ хийсэн найруулагч Агнешка Холландын дайны сэдэвт, эмгэнэлт “Түнэр харанхуйд” кино, найруулагч Лех Маевскийн түүхэн кино “Тээрэм ба загалмай”, найруулагч Алгожата Шумовскагын эмгэнэлт “Дуудлагын охид”,  найруулагч Войчех Смажовск эмгэнэлт “Сарнай” кино, найруулагч Рафаэль Левандовскийн триллер “Сохор номин” кино,  найруулагч Вальдемар Кжистекын түүхэн криминал  “Зууны луйвар-80 саяын хэрэг” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүд гарч байгаа юм.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг