środa, 13 listopada 2013

Польшийн БХЯ-ны ТНБД-тай уулзав

Гадаад Харилцааны сайд Л.Болд 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Роберт Купецкиг хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнууд тэр дундаа Польш Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 1 дүгээр сард БНПУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан бол 10 дугаар сард БНПУ-ын Ерөнхийлөгч Борнислав Коморовский манай улсад айлчилсан нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйн илрэл юм хэмээн онцлов.
Батлан хамгаалах салбар нь Монгол, Польшийн харилцааны гол чиглэлүүдийн нэг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Польшийн цэргийн командлалын удирдлага дор Ирак дахь энхийг санхиулах ажиллагаанд оролцсон юм. Ноён Р.Купецки Ирак дахь Польшийн цэргийн баазад халдсан алан хядагчдын халдлагыг дэслэгч Г.Аззаяа таслан зогсоосноороо олон хvний амийг аварч гавьяа байгуулсныг талархан дурдаад ноён Л.Болд Батлан хамгаалах сайдаар ажиллаж байхдаа Монгол, Польшийн харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлов.
Сайд Л.Болд Монгол Улс 2012 онд Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны байгууллагад элсэн орсныг тэмдэглээд тус байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг