sobota, 22 lutego 2014

Ф.Шопен ба 21-р зууны Монгол төгөлдөр хуурын наадам

Ф.Шопен ба хорин нэгдүгээр зууны Монгол олон улсын төгөлдөр хуурчдын наадам ССАЖЯ, Польшийн Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэмжлэгтэйгээр нэгдүгээр сарын 23-28-ны хооронд болно. Уралдаанд БНХАУ, БНСУ, ОХУ тэргүүтэй 30 гаруй төгөлдөр хуурч оролцоно. Шүүгчээр нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн консерваторийн захирал Зие танг, ОХУ-ын эрхүүгийн Ф.Шопены нэрэмжит консерваторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар шүүнэ. Нээлтийн үеэр төгөлдөр хуурч Эва Поблоцка Шопены бүтээлээс тоглоно.



Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатарт болно Польшийн агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2011 оны хоёрдугаар сард Ф.Шопен ба 21-р зууны Монгол олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан.
“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, Төгөлдөр сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран энэ оны хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.
БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд А ангилалд 18-32 нас, Б ангилалд 17 нас хүртэл 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх юм байна.
Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах аж.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг