środa, 19 lutego 2014

Эрлийг маргааш үргэлжлүүлэхээр болжээ.

Алтай таван богд ууланд авирахаар яваад сураггүй алга болсон уулчин Л.Болдбаатарыг хайхаар өчигдөр мэргэжлийн уулчид болон Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын албаныхан эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрч чадаагүй хэвээр байна. Эрлийн багийнхан өнөөдрөөс Малчин уул руу авирч, самналт хийх байсан ч цасан шуурга, битүү манантай байгаа тул авиралтыг эхлүүлэх боломжгүй болжээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уулын Малчин оргилд өөрийн охин Б.Үүрцайхын хамт авиралт хийн, бууж яваад сураггүй алга болсон юм. Уулчин Ч.Болдбаатар энэ удаагийн авиралтаа хоёрдугаар сарын 13-нд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн ням гаригаас хойш сураггүй болоод байгаа юм. Түүнтэй хамт явсан охин Б.Үүрцайх аавыгаа хавцал руу унасан гэсэн мэдээллийг өгөөд байгаа.
Одоо Малчин уулын орчимд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг болон уулчид ажиллаж байна. Уул руу өгсөх тусам хад асга, чулуу ихтэй, цасаар шуурч байгаа тул шөнө оройн цагаар эрэл хайгуул явуулах боломжгүй байгаа аж. Тиймээс эрлийн багийнхан маргааш өглөө эртлэн Малчин уул руу авирахаар төлөвлөж байна.
Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр оргил юм. Монгол орны дээвэр хэмээгддэг Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог. Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш өнөөдрийг хүртэл 800 орчим уулчин авирсан гэх мэдээлэл байдаг. Алтай таван богд уул нь Хүйтэн /4374/, Найрамдал /4192/, Бүргэд /4068/, Малчин /4051/, Өлгий /4050/ гэсэн таван оргилтой бөгөөд уулчин Л.Болдбаатар, түүний охин Б.Үүрцайх нар Малчин оргилд авирахаар явсан юм. Б.Үүрцайх 28 настай, өдгөө Польшид ажиллаж, амьдардаг бөгөөд амралтаараа Монголд ирэхдээ аавтайгаа хамт авиралт хийхээр төлөвлөн замд гарчээ.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг